Focus

Эрчим хүчний яам Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтран ажиллана

Эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтнуудын ажлын байрны сэтгэл ханамж, ажилд хандах хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор Эрчим хүчний яам Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Санамж бичгийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн ерөнхий захирал Б.Золзаяа нар үзэглэв. Ингэснээр эрчим хүчний салбарын хүний нөөцийн бодлогын баримт бичиг боловсруулахад шаардлагатай хувь хүний хөгжил, боловсон хүчний бодлоготой уялдсан ажилтан, албан хаагч, удирдлагын багийн хэрэгцээ шаардлагыг бодитоор үнэлж тодорхойлох, төрийн албан хаагчдын сэтгэл зүйн хэрэгцээ шаардлагад тулгуурласан сургалт, оношилгоо, үнэлгээ, сэтгэл зүйн зөвлөгөөний чиглэлээр хамтран ажиллах юм.

Талууд хамтын ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг дээдлэн, байгууллага хоорондын харилцааны зохистой хэмжээг баримтлан, харилцан санал солилцох, зөвшилцөх, эрх тэгш байдлыг эрхэмлэн, харилцан нээлттэй ил тод байж, үр бүтээлтэй хамтран ажиллах зарчмуудыг удирдлага болгон ажиллах юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version