Уул уурхайFocus

Б.Солонгоо: Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийх яриа хэлэлцээ цаашид үргэлжилнэ

Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч тал болох “Рио Тинто”, “Туркойз Хилл ресурс”-ын зүгээс Монголын Засгийн газарт таван зүйл бүхий захидал ирүүлжээ. Уг захидалд Монголын талын 34 хувийн эзэмшилд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100% тэглэх, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг зогсоох зэрэг асуудлыг тусгасан байгаа аж. Энэ талаар ХЗДХ-ийн дэд сайд, Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн Б.Солонгоос тодрууллаа.

-Дубайн гэрээг цуцалснаар 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах нөхцөл бүрдэх үү. Байгаль орчны тэр дундаа усны асуудал дээр хэрхэн хамтарч ажиллах вэ?

-Хөрөнгө оруулагч талаас 2021 оны аравдугаар сард манай Ажлын хэсэгт захидал ирүүлж байсан. Уг захидалд 34%-д ногдох өрийн 70% болох 1.6 тэрбум ам.долларын өрийг тэглэе гэж байсан. Үүний дараа арваннэгдүгээр сард Ажлын хэсгийн түвшинд ярилцаад өрөө 100% тэглүүлэх санал тавьсан. Одоогоор бидний саналыг хүлээж аваад байна.

Тухайлбал, говийн бүсэд гүний ус ашиглахтай холбоотой асуудлаар цаашид ярилцана. Эхний ээлжид томоохон ахиц гарлаа. Үргэлжлүүлээд Дубайн гэрээг ямар нөхцөлөөр цуцлах вэ, хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгчдийн гэрээнд ямар хэмжээнд өөрчлөлт оруулж байж урт хугацаанд харилцах ашигтай хамтран ажиллах вэ гэдгийг ярилцана. Хөрөнгө оруулагчид манай тавьсан саналыг эхний ээлжинд хүлээж авлаа. Албан ёсоор ирсэн албан бичиг Ерөнхий сайдын нэр дээр өнөөдөр ирлээ. Яриа хэлэлцээр цаашид үргэлжилж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version