Хууль эрх зүйОнцлохНийслэл

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулган боллоо

Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон НҮБ-ын Хүн амын сан хамтран “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийг 2016 оноос хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулганыг жил бүр зохион байгуулсаан ирсэн юм. Тэгвэл энэ жилийн чуулган өнөөдөр боллоо. Үндэсний чуулганд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд Б.Солонгоо, Монгол Улсад ГХУСАЗЗ-ийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, нийслэлийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга  Б.Батбямба, аймаг, дүүргүүдийн салбар зөвлөлийн дарга нар болон холбогдох албан тушаалтнууд оролцсон юм. Чуулганаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хохирогч хамгаалах үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.



Чуулганы эхэнд ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэл, цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байгаа бөгөөд  иргэд хүчирхийллийг үл тэвчих хандлага нэмэгдсэнтэй холбоотой гэдгийг тэрбээр онцоллоо. 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version