Орон нутагFocus

“Гэр бүлийн театр” арга хэмжээг зохион байгуулав

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын гэр бүлийн зөвлөлөөс алба хаагчдын амралт чөлөөт цагаа гэр бүлдээ зориулах, гэр бүлийн цагийг хүндэтгэн “Гэр бүлийн театр” арга хэмжээг зохион байгууллаа.

 Арга хэмжээний хүрээнд МЗЭ-ийн шагналт П.Батхуягийн зохиол, СТА С.Ариунбямбын найруулга “Нүдэн булгийн үлгэр” хүүхдийн жүжгийг гэр бүлүүдэд толилууллаа.

“Нүдэн булгийн үлгэр” хүүхдийн жүжиг  нь эх байгаль дэлхийтэйгээ зүй зохистой харьцах, уур амьсгалын өөрчлөлтөд хүний буруутай үйл ажиллагааг далд утгаар ухуулсан нь хүүхэд багачууд төдийгүй, эцэг эхчүүд насанд хүрэгчид сонирхолтой байлаа гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version