БоловсролFocus

“Сэтгүүлчид хүчирхийллийн эсрэг” хөтөлбөр хэрэгжиж байна

Жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) эсрэг 16 хоногийн аянд сэтгүүлчид нэгдэж, өөрсдийн бүтээлээрээ хүчирхийллийн эсрэг дуу хоолой болж байна. Хэвлэлийн Хүрээлэнгээс 11 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд “Сэтгүүлчид хүчирхийллийн эсрэг!” хөтөлбөрт сургалтыг зохион байгуулсан бөгөөд оролцогчид жендэр, жендэрт суурилсан хүчирхийллийн сэдвийг мэдрэмжтэй, ёс зүйтэй хөндөж бичих арга барилд суралцаж, улмаар хамтран ажиллаж эхэллээ.

Энэ хүрээнд хүчирхийлэл, жендэрийн асуудлыг хөндөн бичиж, нийтлэдэг сэтгүүлчид арга зүйн зөвлөмж, туслалцаа авч, сүүлийн үеийн судалгаа мэдээлэлтэй танилцаж, сэтгүүл зүйн бүтээл гаргахаар ажиллаж байна. Хэвлэлийн хүрээлэнгээс явуулсан судалгаагаар жендэр, жендэрт суурилсан хүчирхийллийн талаар мэдээллэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд хувийн нууц, хувь хүний эрх, нэр хүндийг тодорхой хэмжээгээр хамгаалж хэвшиж байгаа боловч хохирогчийг буруутгах хандлага ажиглагдсан хэвээр байна гэжээ.

Иймд хохирогчийг буруутгах хандлагаас зайлсхийж, мэдээ, нийтлэлийг бэлтгэхэд энэхүү үйл ажиллагааны гол зорилго чиглэнэ. Менторшип хөтөлбөрт нийт 10 сэтгүүлчийг сонгож оролцуулж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагааг ХЗДХЯ болон АХБ-ны хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд Хэвлэлийн Хүрээлэн зохион байгуулж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version