WorldFocus

Японд очих иргэд 3 хоног тусгаарлагдана

Япон Улсын Засгийн газар “COVID-19” тархалтын эсрэг зохион байгуулж буй үйл ажиллагааг энэ сарын 5-ны өдрөөс чангатгаж Англи, Аргентин, Украйн, Турк, Непал, ОХУ, Монгол зэрэг улс орноос зорчин очих хүмүүсийг 3 хоног тусгаарлах шийдвэр гаргажээ.

Тиймээс 11 дүгээр сарын 8-наас эхлэн Монгол Улсаас Япон Улс руу зорчиж буй иргэдийг хилээр нэвтэрсэн өдрөөс тусгаарлах байранд 3 хоног (Очсон өдрийн дараагийн өдрөөс эхэлж тоолно) тусгаарлах юм. 

Тусгаарлах байрыг Япон Улсын Хилийн хорио цээрийн албанаас бэлтгэн гаргаж, холбогдох зардлыг Япон Улсын Засгийн газраас гаргана гэдгийг Монгол дахь Японы ЭСЯ-наас мэдэгдлээ.

Монгол Улсаас Солонгос зэрэг гурав дахь орноор дамжин Япон Улсад зорчиж буй иргэдэд ч энэ шийдвэр хүчин төгөлдөр байх юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version