Байгаль орчинFocus

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд аялал жуулчлалын салбарынхан нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Аялал жуулчлалын хөгжлийн төв, Монголын аялал жуулчлалын холбоо, “Чинагийн Галсан” сан, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг, Аялал жуулчлалын сэтгүүлчдийн клуб нэгдэж, өчигдөр Тэрэлж горхийн аман дахь “Гүрү”, “Тэрэлж старс” жуулчны баазад 1000 мод тарилаа.

Энэ үеэр Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд аялал жуулчлалын салбарынхан өнөөдрөөс ийнхүү албан ёсоор нэгдэж, хоёр ч жуулчны баазад улиас, хайлаас, шар хуайс зэрэг хэд хэдэн төрлийн модыг тарьж байна.

Модыг тарих нь эхний ээлжийн ажил, дараагийн шатанд арчилж ургуулдаг байх нь хамгийн чухал асуудал хэмээн манай салбарынхан үзэж байгаа учраас аялал жуулчлалын баазуудыг түшиглэн энэ аянаа эхлүүлж байна.

Учир нь жуулчны баазууд хашаалсан талбайн дээр усалгаа, арчилгааг зохих түвшинд хийгээд явах бүрэн боломжтой тул салбарынхныгаа “Нэг жуулчин-нэг мод” уриалгад нэгдэн орохыг уриалж байна” гэлээ.Аялал жуулчлалын хөгжлийн төв, Аялал жуулчлалын сэтгүүлчдийн клуб, “Jeep Mongolia” клуб, “Тайж” групп” өнгөрсөн хавар Жаргалантын аманд 3000 ширхэг мод тарьсан.

Энэ удаагийн тарьсантайгаа нийлээд энэ онд нийт 4000 модыг тарьсан ба тэдгээр үрсэлгээг “Чинагийн Галсан” сангаас хандивласан аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version