Орон нутагFocus

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв” нээгдлээ

Швейцарын хөгжлийн агентлагийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн санхүүжилтээр  Дорнод аймагт “ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР ТӨВ” байгуулагдлаа.

Тус төв нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа, их дээд сургуулиа дөнгөж төгссөн, ажлын туршлага бага залуучуудыг идэвхжүүлэх, хөгжүүлэх ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулах юм. Мөн оюутан залуус хамтран хөгжих, хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөгөө гаргах , ажил олгогчтой холбоо тогтоох, бүлгийн модуль сургалтанд хамрагдаж ур чадвар, мэдээлэл мэдлэгээ тэлэх боломж нээгдэж байна.

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв”-ийн нээлтэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл, Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Н.Мөнхгэрэл, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн урт хугацааны зөвлөх Иван Такач, зөвлөх Э.Орхон болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version