Эдийн засагОнцлох

Сүхбаатар өртөөгөөр 20 вагон шатахуун орж ирлээ

Монгол Улсад нэн яаралтай шатахуун импортоор оруулж ирж нийлүүлэлтийг хэвийн болгоход Гадаад харилцааны яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон ”Улаанбаатар төмөр зам” ХНН онцгой анхаарал хандуулан хөрш төмөр замуудтай холбогдон шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

ОХУ-ын Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс 9 дүгээр сарын 24-нд ачигдсан эхний ээлжийн 20 вагон 1212 тонн шатахууныг Суховская өртөөнөөс тусгай зүтгүүрээр суудлын галт тэрэгний хурдаар тээвэрлэсэн бөгөөд өнөөдөр буюу 9 дүгээр 26-ны өдрийн 17.00 цагт Сүхбаатар өртөөгөөр хүлээн авлаа.

https://newswall.mn/wp-content/uploads/2021/09/video-1632648274.mp4

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version