Уул уурхайОнцлох

Уурхайчдаа Файзер вакцины III тунд хамруулна

Эрдэнэт үйлдвэр ажилтнуудаа коронавирусын эсрэг вакцинжуулалтын III тунд хамруулах ажлыг энэ сарын 09-12-ны өдрүүдэд 12 цэг дээр зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар чиглэл хариуцсан цех, хэлтсийн удирдлагуудад шаардлагатай эм, эмийн хэрэгсэл болон бээлий, халад зэрэг ариутгал халдваргүйтгэлийн бусад бараа материалыг бэлтгэх үүрэг даалгавар өгсөн юм.

Эхний ээлжийн 7000 тун вакциныг уурхайчдаас гадна жирэмсэн болон жирэмсний чөлөөтэй байгаа Эрдэнэт үйлдвэрийн  ажилтнууд хийлгэх боломжтойг холбогдох удирдлагууд хэлж байна.

Вакцинжуулалтыг үйлдвэрийн бүсэд аль байршилд, ямар цех, хэлтсийг хамруулан хийх талаар тодорхой хуваарь гарган танилцуулахаар боллоо.

И.ЧИНТОГТОХ
ФОТО: Ш.ЛХАМСҮРЭН

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version