ЭМЯ

2740 шинэ тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас баржээ

Өнгөрсөн 24 цагт коронавируст халдварын тохиолдол 2740-өөр нэмэгдэж,  2287 хүн эдгэрлээ. Үүнээс Улаанбаатар хотод 527, хөдөө орон нутагт 2213 иргэн коронавирусээр халдварласан болох нь тогтоогдсон байна.

Халдварын улмаас 13894 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 8633 хүний биеийн байдал хөнгөн, 4041 нь хүндэвтэр, 1025 нь хүнд, 195 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин халдварын улмаас 16 448 иргэн өрхийн эмчээс заавар зөвлөмж аван гэрийн хяналтад байгаа аж.

Харамсалтай нь “Ковид-19” өвчнөөр зургаан иргэн эндсэнээр манай улсад нас барагсдын тоо 937 болсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version