Эрүүл мэндFocus

Нийслэлд 343 тохиолдол бүртгэгджээ

Нийслэлд 2021 оны наймдугаар сарын 13-ны өдрийн байдлаар сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлд нийт 2573 хүнийг Ковид-19 халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан бөгөөд 1172 хүнд PCR, 1401 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийжээ. Үүнээс “Ковид-19” халдварын 343 батлагдсан тохиолдол илэрснээс 78 нь хүүхэд, долоо нь жирэмсэн эмэгтэй байна.

Нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын 12-ны өдөр Ковид-19-ийн улмаас эмнэлэгт шинээр 458 иргэн хэвтэж, 448 иргэн эдгэрч гарсан бөгөөд 23:00 цагийн байдлаар 3948 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийт сул ор 1588, үүнээс эрчимт эмчилгээний 64, энгийн 1524 ор байгаа юм.

Наймдугаар сарын 11-12-ны өдрийн байдлаар тусгаарлах байранд эмчлүүлж буй батлагдсан тохиолдол 146, гэрээр эмчлүүлж буй батлагдсан тохиолдол 4055, гэрийн ажиглалтад буй ойрын хавьтал 8426 байна хэмээн НЭМГ-аас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version