Эрүүл мэндFocus

Өнөөдөр ажиллаж буй дархлаажуулалтын болон шинжилгээний цэгүүд

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний зургаан цэг 09:00-12:00 цагт ажиллана. Нэг цэгт авах шинжилгээний сорьцын тоо 100-150 байх аж. 

Шинжилгээний цэгүүдийн байршил: 

Харин коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 19 цэг ажиллах бөгөөд эдгээрт 48 багийн 325 эмч, ажилтан ажиллаж, 5,037 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. 

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины I тунд 1,394, II тунд 2,216 буюу нийт 3,610 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,096,359 иргэн I тунд, 996,460 иргэн II тунд хамрагдаад байна.

Мөн нийт 2,196 жирэмсэн эх, 12-15 насны 34,210, 16-17 насны 17,257 хүүхэд тус тус II тунд хамрагдаад байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version