Засгийн газарОнцлох

Ачаа барааг шуурхай татах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгов

Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллан, Засгийн газраас томилсон Замын-Үүдийн бүрэн эрхт төлөөлөгч ХХЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дэд дарга, хошууч генерал Ш. Лхачинжав болон ЗТХЯ, ГХЯ, УБТЗ, Замын-Үүд сумын удирдлагуудтай цахимаар холбогдож, ачаа тээврийн талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнгийн талаар мэдээлэл сонслоо.

Энэ үеэр албаныханд үнийг хөөрөгдлийг бууруулах, ачаа барааг шуурхай татах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн ЗТХЯ, ГХЯ-ны дэд сайд, ЗТХЯ, УБТЗ-ын удирдах газраас бүрдсэн ажлын хэсгийн төлөөллийг өнөөдрөөс /2021.08.09/ Замын-Үүдэд ажиллаж, газар дээр нь шаардлагатай шийдвэр гарган ажиллахыг анхаарууллаа.

Монгол Улсын Шадар сайдын хэвлэл

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version