НийгэмОнцлохШинэ мэдээ

Хот хоорондын нийтийн тээврийн зардлыг км тутамд 60-65 төгрөгөөр нэмжээ

Зам тээврийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 162 дугаар “Автотээврийн жишиг тариф шинэчлэн батлах тухай” тушаалаар “Хот хоорондын зорчигч тээврийн 1 хүн.км-ийн өртгийг 45-55 төгрөг байхаар баталсан.

Уг жишиг тарифыг баримтлан хот хооронд болон орон нутгийн нийтийн тээвэрлэлтийн тарифыг тооцоолон, аж ахуй нэгж байгууллагатай харилцан тохиролцож гэрээгээр тээвэрлэлтийг гүйцэтгэж ирсэн.​

Дээрх хугацаанд шатахууны үнэ 10 гаруй удаа нэмэгдэж өнөөдрийн байдлаар 2390 төгрөг болж 26,7%-аар өссөн нь тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын алдагдлыг нэмэгдүүлэн, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг хэвийн явуулах боломжгүй болж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 374 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар 1 хүн.км-ийн өртгийг 60-75 төгрөг байхаар тогтоосон.​Дээрх тушаал шийдвэртэй уялдуулан хот хоорондын нийтийн тээврийн тарифыг 1 хүн.км-ийн өртгийг 60-65 төгрөг болгон нэмэгдүүлж, аж ахуйн нэгж байгууллагатай гэрээгээр харилцан тохиролцсон хэрэгжүүлээд байна.

Ингэснээр хот хооронд нийтийн тээврийн чиглэлүүдийн тээвэрлэлтийн үнэ 700 – 20,000 төгрөгөөр нэмэгдсэн байна. 

 Чиглэл бүрийн үнэ, тарифыг доорх зурагнаас харах боломжтой.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version