Эдийн засагFocus

ШӨХТГ-аас шатахууны компаниудад 234 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас иргэдээс ирүүлж буй өргөдлийн дагуу чанарын шаардлага хангахгүй автобензин, дизель түлшийн хяналт шалгалтын ажлын талаар /2021.7.22/ мэдээлэл хийлээ.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ:

-Автобензин, дизель түлшнээс дээж авах ажлын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 28 аж ахуй эрхлэгчийн 19 агуулах, 17 шатахуун түгээх станц, 10 вагоноос нийт 76 дээж авсан. Тодруулбал, автобензиний 32 дээжээс 13 нь хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин буюу шаардлага хангахгүй нь тогтоогдсон. Мөн долоон дээжээс механик хольц илэрч стандартын шаардлага хангахгүй зургаан аж ахуй нэгж байна. Үүнээс долоон шатахуун түгээх станц, найман агуулах, нэг вагоноос авсан дээж стандартын шаардлага хангаагүй.

Харин дизелийн түлшний 42 дээжээс 35 дээж нь стандартын шаардлага хангаагүй байна. Эдгээр зөрчил илэрсэн 22 аж ахуй эрхлэгчийг торгохоор болсон. Мөн 39 дээж нь дизелийн түлшний хувийн жин бага тодорхойлогдсон 24 аж ахуй эрхлэгч байгаа юм. Нийт 16 шатахуун түгээх станц, 18 агуулах, таван вагоноос авсан дээж шаардлага хангаагүй нь тогтоогдсон. Ингэснээр хяналт шалгалтын хүрээнд хамрагдсан 25 аж ахуй эрхлэгч зөрчилтэй нь тогтоогдсон. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу есөн са төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрийг гаргаад байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version