ЭМЯFocus

1309 шинэ тохиолдол бүртгэгдэж, 6 хүн нас баржээ

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх ээлжит (2021.07.22) мэдээллийг танилцуулав.

Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 1309 тохиолдол батлагдсан байна. Үүнээс нийслэл хотод 511, орон нутагт 798 тохиолдол бүртгэгджээ. Халдварын улмаас 40-80 насны зургаан хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас эндсэн нийт хүний тоо 755 болоод байна.

  • Хөнгөн-5937
  • Хүндэвтэр-2846
  • Хүнд-934
  • Нэн хүнд-207

Сүүлийн 24 цагийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,924 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 12,281 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version