НийгэмОнцлох

Хилийн чанадад Үндэсний их баяр наадмаа тэмдэглэв

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын Хувьсгалын 100 жилийн ой, үндэсний их баяр наадмыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлжээ.

Энэхүү үндэсний их баяр наадмын ёслолд “UNMISS” ажиллагааны хүчний командлагчийн орлогч, хошууч генерал МД Майн Уллах Човдхури, Юнити секторын командлагч МД Шамим Камал, Жуба секторын командлагч, бригадын генерал Б.Эрдэнэбат, “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны үндэсний ахлах төлөөлөгч, Өмнөд секторын штабын дарга, хурандаа Ж.Молорболд болон “UNMISS” ажиллагааны хүчний командлал, Юнити секторын штаб, НҮБ-ын ажиглагч офицерууд, гадаадын цэргийн багуудын удирдлага, бусад зочид оролцлоо.

Энэ үеэр “Дээлтэй Монгол” бие бүрэлдэхүүний жагсаал, Монгол үндэсний ёс заншлын болон урлаг, соёлын сонирхолтой үзүүлбэрүүд, хүчит бөхийн барилдаан, үндэсний шагайн харваа, хурдан морь уралдуулах шагайн наадгай зэрэг ёслол хүндэтгэлийн ажиллагааг зохион байгуулж, хүндэт зочид, наадамчин олноо баясгав.

Хүчит бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой 64 бөх зодоглож, аймгийн харцага, дэд ахлагч Э.Ширнэн түрүүлж, сумын заан ахлах ахлагч С.Эрхэмбаяр үзүүрлэсэн бөгөөд сумын заан дэд ахлагч Э.Бүүвэйжаргал, сумын заан дэд ахлагч Х.Эрдэнэбат нар шөвгөрлөө.

Мөн үндэсний шагайн харвааны тэмцээнд штаб, салбарын 7 баг цэц мэргэнээ сорьсноос ахлах ахлагч О.Азбаяр ахлагчтай баг тэргүүлж, дэд байрт ахлах ахлагч Д.Ганхавх ахлагчтай баг, удаах байрт дэслэгч Ц.Түмэнжаргал ахлагчтай баг удааллаа.

Ахлах дэслэгч Г.Цэрэннадмид

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version