Орон нутагFocus

“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2021” нээлт боллоо

Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс хамгаалах зорилгоор “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар энэ оны 06 дугаар сарын 25-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байгаа юм.

Энэ хүрээнд Дорнод аймгийн Цагдаагийн газраас “Ирээдүйгээ хамгаалья” уриатай зохион байгуулагдаж байгаа “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2021” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний нээлтийг /2021.07.01/ хийлээ.

Энэ үеэр тус аймгийн цагдаагийн газрын “Хүүхэд замын хөдөлгөөн-Сургалтын талбай”-д орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийж иргэд, олон нийтэд сурталчилсан байна.

Арга хэмжээнд аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга М. Энхтөр, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б. Баяржаргал, ЦГ-ын дарга, цагдаагийн хурандаа Т. Ганзориг, Авто тээврийн төвийн дарга Ц.Мөнхтөр, АЖДХолбоо, “Иргэн таны төлөө” ТББ, “Хөдөлгөөний соёл” ТББ-ын тэргүүн нар оролцжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version