Хууль эрх зүйFocus
Гэрэгэ киоск 5 хэлний сонголттой боллоо
Гадаадын иргэн, харьяатын газар, Гэрэгэ Системс ХХК хамтран Монгол дахь гадаадын иргэдийн бүртгэл, мэдээллийг сайжруулах, төрийн үйлчилгээг технологийн дэвшил ашиглан түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор цахим төлбөрийн Гэрэгэ киоскийг үйлчилгээнд нэвтрүүлсэн.
Гэрэгэ Киоскоор дамжуулан Гадаадын иргэн, харьяатын газрын нийт 6 бүлэг 66 төрлийн үйлчилгээний хураамж төлөх боломжтой бөгөөд эдгээр үйлчилгээг авахад Монгол, Англи, Солонгос, Хятад, Орос зэрэг 5 хэлний сонголттой боллоо.