НийслэлFocus

Таван шарын төмөр замын гарам орчмоор хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарууллаа

Толгойт-Улаанбаатар өртөө хоорондын төмөр замыг шинэчлэх замын их засварын ажил хийгдэж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр буюу энэ сарын 14-ний даваа гаригийн 06:00-18:00 цагийн хооронд Таван шарын ойролцоох 396-р километрийн төмөр замын гармыг 3-4 удаа 10-15 минутын хугацаатайгаар аж ахуйн галт тэргүүд түр эзлэн зогсоно.

Иймд дээрх хугацаанд гармыг үе үе хаах зайлшгүй шаардлага үүсэж байна. Үүний улмаас авто замын хөдөлгөөнд түгжрэл үүсч болзошгүй тул аль болох уг замыг сонгон хөдөлгөөнд оролцохгүй байхыг тээврийн хэрэгслийн жолооч, явган зорчигч нарт анхааруулж байна гэж “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version