Хууль эрх зүйFocus

Нэг цэгийн үйлчилгээгээр давхардсан тоогоор 1300 хүүхэд үйлчлүүлжээ

НИТХ-ын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор  баталсан “Нийслэлийн иргэдийн  хууль, эрх зүйн  боловсролыг  дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд  НЗДТГ-аас Хүний эрхийн үндэсний комисстой хамтран /2021.05.31/ Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээний “Хүүхэд хамгааллын байр”-нд ажиллажээ.

Хүүхэд  хамгаалах байрны үйл ажиллагааг дэмжих зорилгоор Хүний эрхийн  үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Х.Мөнхзул, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай нар Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол  дүүргийн Хүүхэд хамгаалах  байрны хүүхдүүдэд зориулан хүүхдийн тоглоом, ном гарын авлага хүлээлгэн өгсөн юм.

2021 он гарсаар нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлсэн хүүхдийн тоо давхардсан тоогоор  1300 хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.1 дахин өссөн  үзүүлэлт юм. Хүүхэд хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлэх хүүхдийн тоо өссөн нь гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн, нөгөө талаас хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж нэмэгдсэн гэж дүгнэж болохоор байна.

Иймээс хамтын ажиллагааг сайжруулж, хүүхэд хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй болгох, асран хамгаалагчтай холбоотой хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай  байгааг энэ үеэр онцоллоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version