Засгийн газарОрон нутагFocus

Ерөнхий сайд Хэнтий аймагт ажиллаж байна

Чингис-Бэрх хот чиглэлийн замын нөхцөл байдалтай танилцлаа. Энэхүү зам нь зөвхөн Хэнтий аймагт төдийгүй Дорнод, Сүхбаатар аймгуудын хувьд ч аялал жуулчлал болон эдийн засгийн чухал ач холбогдол бүхий дэд бүтцийн эхлэл бөгөөд Хэнтий аймагт хэрэгжиж буй “Мянганы суут хүн – Их эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний хүрээлэнгийн аяллын маршрутын чухал хэсэг юм.

• Тус зам нь цааш үргэлжлэн Хэнтий аймгийн Батноров, Норовлин сумдаар дайрч, Дорнод аймгийн Баян-Уул сумаар ОХУ-ын Ульхан боомт руу хатуу хучилттай авто замаар холбогдсоноор жуулчдын урсгал, зорчигч тээврийн хэрэгслийн тоо, бараа үйлчилгээний урсгал нэмэгдэх боломжтой болох юм.

• Чингис хот-Бэрх чиглэлийн хатуу хучилттай авто замын эхлэлийн 20 км-ын барилгын ажлыг “Наранбулаг ХХК” 2019 онд дуусгасан. Одоогоор Чингис хотоос 25 дахь км дээр хучилт хийгээд байна.

• Үлдсэн 50 км хатуу хучилттай авто зам 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад орно.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version