Урлаг спортFocus

Монгол Арт галерейд зочлоорой

Монгол Арт галерей өнөөдөр Шинэ үзэсгэлэнгүүдээ дэлгэн толилуулж байна. Монгол Арт галерейн санаачилсан Монгол Арт Роад төсөлд ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон зураач, түүх судлаачдын баг бүрэлдэхүүн  Хэнтий аймгийн нутгаар 2500 км, замыг туулан уран бүтээлийн судалбар аялал хийсэн билээ. Энэхүү аяллын тайлан болгож “Их хааны нутгаар” хамтарсан үзэсгэлэн гаргаж буй нь энэ.

Хөл хорионы хугацаанд зураач, уран бүтээлчид олон шинэ уран бүтээл төрөн гарч байгаагийн нэг нь “Огторгуйн нүүдэл” хэмээх Нүүдэлчдийн соёл, Монголчуудын язгуур аж төрөхүйг уран бүтээлдээ тусган илэрхийлдэг МУЭ-ийн гишүүн зураач Т.Өлзийжаргал, А.Өлзийжавхлан нарын хамтарсан ээлжит үзэсгэлэнд зочлоорой.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version