НийгэмFocus

Ц.Ганзориг: Томоохон зах, худалдааны төвүүдийг нээхгүй байх санал гаргасан

Тавдугаар сарын 8-н буюу Бямба гарагийн 06:00 цаг хүртэл тогтоосон хатуу хөл хориог үргэлжлүүлэхгүй байх байр сууриа УОК илэрхийлээд буй. Тиймээс Хөл хориог сулруулахтай холбоотой шинээр дагаж, мөрдөхөөр боловсруулсан журмыг УОК хэлэлцэж, маргаашийн Засгийн газрын хуралдаанаар батлуулах юм.

Урьдчилсан байдлаар, тавдугаар сарын 8-наас хөл хориог шатлалтай суллахдаа зарим үйлчилгээг нээх шаардлагад ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон, өвдөөд эдгэсэн хүмүүсд нээлттэй байхаар журамлагдаж буйг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.

Мөн УОК-оос гаргаж буй хөл хорионы дараа дагаж мөрдөх журамд халдварын тоо өсөх эрсдэлтэй тул томоохон зах, худалдааны төвүүдийг нээхгүй байх саналыг гаргасан байна. Цаашдаа халдварын тохиолдлоос шалтгаалан үйлчилгээний газруудыг үе шаттай нээх санал гаргаад байгаа аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version