Орон нутагFocus

Ахмад ажилтнууд хөдөлгөөн хязгаарлах цэгт үүрэг гүйцэтгэв

Сүхбаатар аймагт Ковид-19 цар тахлын халдвар тархсантай холбогдуулан бүх нийтийн хөл хорио тогтоогоод байгаа билээ. Цагдаагийн байгууллагын алба хаагчид иргэдийн амар амгаланг сахиулах үндсэн чиг үүргийн хүрээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Энэхүү үйл ажиллагаанд аймгийн цагдаагийн газрын ахмадын зөвлөлөөс санаачлан, цэргийн байнгын тэтгэвэрт гарсан 30 ахмад ажилтан 2021 оны 04 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд хорио цээрийн дэглэм сахиулах 5 цэгт үүрэг гүйцэтгэлээ.

Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн ахмад алба хаагчид ийнхүү дэлхий дахинд төдийгүй улс эх оронд тархсан цар тахлын үед үүргээ ухамсарлан, санаачлага гарган ажилласанд иргэдийн зүгээс болон цагдаагийн газрын хамт олны зүгээс талархал илэрхийлж байна. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version