Гадаад харилцааХууль эрх зүйFocus

Туркийн элчин сайдын гэргийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүлжээ

Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын эхнэр гар утсаа хулгайд алдсан талаарх мэдээлэл цацагдсан. Тэгвэл /2021.04.05/ ЦЕГ-аас гар утас хулгайлсан этгээдийг олсон талаар мэдэгдлээ. 

Тодруулбал, тус улсын Элчин сайдын эхнэр гуравдугаар сарын 31-ний өдөр “Гурван гал” худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа халааснаасаа гар утсаа алдсан байна. Улмаар орчуулагчаараа дамжуулан цагдаагийн байгууллагад мэдэгджээ.

Уг хэргийг урьдчилсан байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй 37 настай М, 28 настай З нар үйлдсэн болохыг НЦУГ-ын  Мөрдөн шалгах газар илрүүлсэн бөгөөд уг хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Мөн шалгалтын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний товчоо болон Гадаад харилцааны хэлтэс хамтран оролцож байгаа аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version