Боловсрол

“Өсвөр үеийн эрүүл мэндийн 7 хоног” цахим сургалт болов

ЭХЭМҮТ нь 3 дахь жилдээ Өсвөр үеийн эрүүл мэндийн 7 хоногийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. 2021 онд Өсвөр үеийн эрүүл мэндийн 7 хоног нь 4 сарын 5-11-ний өдрүүдэд тохиож байна. Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн дүүрэг, аймгуудын өсвөр үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан нарт зориулсан чиглүүлэх цахим сургалтыг 2021.03.31-ний өдөр зохион байгууллаа.

Өсвөр үеийнхэнд бие махбод, нийгэм, сэтгэл зүйн хувьд олон асуудлууд тулгардаг бөгөөд асуудалд өртөхөөс өмнө дүүрэг, орон нутгийн хэмжээнд урьдчилан сэргийлэх НЭМ-ийн тусламж үйлчилгээг эрчимжүүлэхэд ХАМТЫН ОРОЛЦОО чухлыг тус сургалтаар онцоллоо.

Сургалт нь:
✅Өсвөр үеийнхний НҮЭМ ба бэлгийн эрүүл мэнд, тулгамдаж буй асуудлууд
✅Өсвөр үеийн эрүүл мэндийн үзүүлэлт
✅Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, тулгамдаж буй асуудал, тусламж үйлчилгээ
✅Хүүхдийн эрхийн зөрчил, урьдчилан сэргийлэх
✅Өсвөр насныхны хоол тэжээлийн байдал, зохистой хооллолт
✅Өсвөр үеийнхэнд зориулсан Мандухай төслийн танилцуулга гэсэн сэдвүүдээр зохион байгуулагдлаа.

Энэхүү цахим сургалтад 9 аймаг, 5 дүүргийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн нийт 67 оролцогч хамрагдан мэдлэгээ сэлбэж, өсвөр үеийн эрүүл мэндийн 7 хоногт нэгдэхээ илэрхийллээ.






Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version