WorldFocusШинэ мэдээ

“Корэйн Эйр” компанийн нислэг 21:00 цагт газардана

Цар тахлаас сэргийлэх зорилгоор тогтоосон хилийн хязгаарлалтын улмаас жил гаруй хугацаанд Сөүл-УБ чиглэлд нислэг үйлдээгүй “Корэйн Эйр” компанийн нислэг өнөөдөр хийгдэнэ.

Тус нислэг 21:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Уг нислэгээр нийт 256 иргэн ирэх бөгөөд иргэдийг “Тайж”, “Амар”, “Кемпински”, “Новотел”, “Рамада” зочид буудалд тусгаарлана.

  Энэхүү нислэг нь ирэх сард гадаадын авиа компанийн гурван нислэгийг хүлээн авах, тавдугаар сарын нэгнээс тогтмол хуваарьт нислэгт шилжих, ирсэн зорчигчдыг ангилан тусгаарлахтай холбоотой зохицуулалт хийхэд чухал бэлтгэл болж байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version