WorldFocusШинэ мэдээ

Тусгай үүргийн онгоцоор 159 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт /2021.03.28/ газардлаа.

Тус онгоцоор АНУ,  Австрали, Канад, Сингапур, Филипин, Тайланд, Лаос, Тайвань, Хонг Конгоос нийт 159 иргэн эх орондоо ирлээ.

Эдгээр иргэдийн 85 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 53 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 3 нь эрүүл мэндийн шалтгаантай,  12 нь өндөр настан, 6 нь жирэмсэн иргэн байгаа юм.

Иргэдийг Ворлд Монголиа, Корпорейт, Тайж зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version