Орон нутагFocusШинэ мэдээ

Баянхонгор аймаг “Улбар шар” түвшин рүү шилжлээ

Өвөрхангай аймгийн Хужирт сумаас Баянхонгор аймагт 20 иргэн нэвтэрсэн бөгөөд “Сэмжид хужирт” рашаан сувиллаар үйлчлүүлсэн 5 иргэн үүнд багтаж байгаа юм. Тус сумаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд шууд шилжүүлж шинжилгээг Улаанбаатар хотруу явуулаад байсан билээ.

Тэгвэл “Сэмжид хужирт” сувилалд амарсан нэг иргэн Коронавирусын халдвар авсан нь батлагдаж Баянхонгор аймаг улбар шар түвшинрүү шилжлээ. 68 настай иргэн С-нь энэ сарын 15-21-ны хооронд тус рашаан сувилалд амарсан байна. Тус иргэнийг эрүүл мэндийн байгууллагаас НЭ-ийн тусгаарлан эмчлэх тасагт шилжүүлж эмчилгээг эхлүүлээд байна. Одоогоор биеийн байдал хэвийн байна.

УОК-оос баталсан Улбар шар түвшин гэдэг нь Халдвар голомтот тархалттай. Сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн тохиолдол болон голомт нь цаг хугацаа, байршил, тархвар судлалын хувьд хоорондоо холбоотой, тодорхой хүн амын хүрээнд хязгаарлагдсан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтооно гэж заасан байдаг.

Энэ хүрээнд аймгийн төвийн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Мөн төрийн болон үйлчилгээний байгууллагуудыг тусгай цагийн горимд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв. Иймд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмийг нарийн баримтлан аль болох гэртээ байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

Баянхонгор аймгийн Онцгой комисс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version