ЭМЯНийгэмFocus

Шуурхай: Ирэх долоо хоногт халдварын тоо хоногт 400-д хүрч байдал хүндэрнэ

Ирэх долоо хоногт халдварын тоо хоногт 400-д хүрч нөхцөл байдал хүндрэх талаар ЭМЯ-наас яг одоо Шадар сайд С.Амарсайханд танилцуулж байна.

Тодруулбал, “Хоногт 100 аас дээш халдвар бүртгэгдэж байгаа ба ирэх долоо хоногт энэ тоо 400 болж өснө. Тэрний дараа долоо хоногт 1000 болох нь тодорхой боллоо.

Халдварын тоо нэмэгдэж байгаагаас үүдэн биеийн байдал нь хүндэрсэн иргэдийн тоо ч мөн өснө. Нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлгүүд хүнээр дүүрсэн учраас халдвартай иргэдийг хэвтүүлэх дөрөв дэх эмнэлэг болох СБД-ийн нэгдсэн эмнэлэгт нэмэлтээр 100 ор дэлгэлээ.

Нэг өдөрт л эмнэлэг хүнээр дүүрч байгаа учраас СХД, БГД, БЗД-ийн нэгдсэн эмнэлгүүдэд мөн ор дэлгэхээр төлөвлөж байна. Гэхдээ дүүргийн эмнэлэгт халдвартай иргэдийг хүргэснээр эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа доголдох эрсдэл бий болж байна.

Цаашдаа биеийн байдал хөнгөн иргэдийг зочид буудлуудад тусгаарлах санал гаргасан: Буудалд бэлэн 400 ор байгаа. Мөн Ачтан эмнэлгээс эхлээд хувийн эмнэлгүүд нийгмийн хариуцлагын хүрээнд ор дэлгэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Халдварын тоо нэмэгдэж байгаагаас үүдэн хүний нөөц дутагдаж эхэлсэн тул одоо суралцаж байгаа оюутан, резидэнт эмчийн тоог нарийвчлан гаргасан” зэрэг асуудлуудыг танилцууллаа.

Шадар сайд С.Амарсайхан “Эрүүл мэндийн яамныханд хандан Хөнгөн хэлбэрийн халдвар тээгч иргэдийг гэрээр нь тусгаарлаж эмчлэх, эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зөвлөмж зөвлөгөөг байнга утсаар өгөх, үүрэг хариуцлагыг нь сануулан ажиллах” үүрэг өгчээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version