НийслэлFocus

Галын аюулаас 19 хүний амь насыг аварчээ

Өнөөдөр өглөө 08:54 минутад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 2 дугаар байрны 4 давхарт гал гарч байна гэсэн дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиход тус байрны 1 орц бүхэлдээ утаа жилтанд автаж, гал гарч байсан.

Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид Утаажилтын бүсээс 19 иргэнийг гаргаж амь насыг авран хамгаалсан байна. Гал түймрийн аюулаас аварсан иргэд дунд 5 сараас 13 насны хүүхдүүд, 60 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсан хэмээн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version