Засгийн газарОнцлох

Нийслэлийн насанд хүрсэн иргэдээ 3, 4 дүгээр сард вакцинжуулна

Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ “Засгийн газар, Улсын онцгой комиссоос вакцинжуулалтыг хоёр үе шаттай эхлүүлэхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу халдварын голомт болсон Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа насанд хүрсэн нэг сая иргэнийг гурав болон дөрөвдүгээр сард багтаан вакцинжуулна. Хоёрдугаарт ногоон бүс буюу халдваргүй байгаа орон нутгийн иргэдээ 5, 6-р сард багтаан вакцинжуулалт хийж дуусгаад, 7-р сарын 1-н гэхэд орон даяар насанд хүрсэн бүх хүнийг вакцинжуулж дуусна.

Вакцинжуулалтад хамрагдсан нийт хүний 40 хувьд бусад вакцинд илэрдэг шинж тэмдэг илэрч байгаа нь хэвийн хэмжээнд байна гэж үзсэн байна. Тиймээс дархлаажуулалтыг өргөн цар хүрээтэйгээр явуулахаар төлөвлөгөө гаргажээ. Эрүүл мэндийн салбарын хүчин чадлаар өдөрт 80 мянган хүнийг дархлаажуулалтад хамруулах боломжтой. 2021 оны долдугаар сар гэхэд насанд хүрсэн бүх хүн буюу 2 сая иргэнээ вакцинжуулах дарааллыг танилцуулж байна.

Манай улс хоёрдугаар сарын 23-ны өдрөөс шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг эхлүүлсэн. Өчигдрийн байдлаар нийт 15 мянган хүн дархлаажуулалтад хамрагдаад байна. Юун түрүүнд зорилтот бүлгийг хамруулахаар жагсаалтыг гаргасан. Үүний дараа иргэдийг дархлаажуулах талаар мэдээлж байсан. Ковид-19 вирусийн эсрэг вакцинжуулах ажлыг олон нийтэд эрчимжүүлэх хуваарийг өнөөдөр зарлана” гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version