Уул уурхайОнцлох

Ханбогд сумын 5 багт анхан шатны тусламж үйлчилгээний багц хүлээлгэн өглөө

Рио Тинто группийн 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд олон улсын жишигт нийцүүлэн байгуулж буй 19 төрлийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдээс бүрдсэн PCR/ПГУ шинжилгээний дөрвөн цогц лаборатори байгуулж буй. Үүнээс гадна Ковид-19 –ий цар тахлын үед анхан шатны тусламж үйлчилгээг тасалдахгүй үзүүлэхэд анхаарч ажилласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын 5 багт зайнаас оношилгоо, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх 5 багцыг гардуулан өглөө.

Тодруулбал, 2020 оны 10 сард Рио Тинто групп 602,000 ам.доллар буюу 1.7 тэрбум төгрөгтэй тэнцэх буцалтгүй тусламжийг Монгол Улсад КОВИД-19-ийн эсрэг хариу арга хэмжээнд зарцуулахаар болсоноо зарласан юм. Энэ хүрээнд “Урьдчилж мэдье, хүрч үйлчилье” уриатай “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийг Оюу толгой ХХК болон НҮБ-ын Хүн амын сангийн хамт хэрэгжүүлж,  PCR/ПГУ шинжилгээний лабораторийн үйл ажиллагааг био аюулгүйн байдлын шаардлагын дагуу зохион байгуулахад ашигладаг 19 нэр төрлийн төхөөрөмж, дагалдах хэрэгслүүд бүхий цогц лабораторийг Улаанбаатар хотод Эх хүүхдийн, эрүүл мэндийн үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв гэсэн 4 газар байгуулж байна.

Олон улсын шаардлагад нийцсэн эдгээр лабораторийг ашиглалтад оруулснаар Монгол улс нийт 38 PCR/ПГУшинжилгээний лабораторитой болж, өдөрт 42 мянган сорьц шинжлэх хүчин чадалтай болж байгааг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлсэн. Төслийн хүрээнд Монгол Улсын PCR/ПГУ лабораторийн оношилгооны чадавхыг нэмэгдүүлж буйгаас гадна төслийн хоёр дахь шат буюу анхан шатны эрүүл мэндийн төвүүдэд телемедицин буюу зайн тусламж үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм.

Бид баг, хороодын анхан шатны эрүүл мэндийн ажилчдыг зайн харилцаа холбооны технологиор дамжуулан иргэдэд хүрч үйлчлэхэд шаардлагатай нийт 86 таблет, 14 зөөврийн компьютер болон бусад шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүдээр хангаж байна. Эдгээрээс Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нийт 14 өрхийн эмнэлэгт зайнаас тусламж үзүүлэхэд шаардлагатай таблет болон эрүүл мэндийн үзлэгийн багц хэрэгслүүдийг хүлээлгэн өгөөд байна.

Рио Тинто  группын Монгол дахь салбар                                                        Оюу толгой компани

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version