Эдийн засаг

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого 4.0 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хороо 2020 оны эцсийн тоон мэдээллээ танилцуулсан байна. Тус хорооны мэдээлж буйгаар, Улсын хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2020 оны эцэст 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад  51.5 (4.0%) тэрбум төгрөгөөр өсчээ.

Энэхүү өсөлтөд компьютер программчлал, зөвлөгөө болон түүнд холбогдох үйлчилгээнээс олсон орлого 40.5 (75.4%) тэрбум төгрөг, утасгүй холбооны үйлчилгээнээс олсон орлого 25.2 (3.4%) тэрбум төгрөг, шуудангийн үйл ажиллагаанаас олсон орлого 3.7 (16.1%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

Харин 2020 оны 4 дүгээр улиралын мэдээгээр тус салбарын нийт орлого өмнөх улирлаас 14.6 (4.1%) тэрбум төгрөгөөр буурч, 338.3 тэрбум төгрөг болсон байна. Мөн суурин утасны цэгийн тоо 2020 оны 4 дүгээр улиралд 315.5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 17.6 (5.3%) мянган цэгээр буурсан байна.

Энэхүү бууралтад Улаанбаатар хотын суурин утасны цэг 16.4 (5.9%) мянгаар буурсан нь нөлөөлсөн байна.Кабелийн телевиз хэрэглэгчид 2020 оны 4 дүгээр улиралд 917.5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 7.7 (0.8%) мянган хэрэглэгчээр буурсан байна

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version