Орон нутагFocusШинэ мэдээ

Дарханы хүүхдүүд үсчнээр үйлчлүүлж, секц дугуйланд явна

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотоос Дарханд очих хүсэлт гаргасан 1111 иргэн байна. Эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатар хот руу явсан 44 иргэнийг өчигдөр Дарханд хүлээн авлаа. Энэ мэт хүндэтгэн үзэх шалтгаантай 600 гаруй иргэн бий. Бид иргэдийг нэг дор хүлээн авах боломжгүй тул өдөрт зуу зуугаар нэвтрүүлэхээр аймгийн онцгой комисс шийдвэрлэлээ. Үүнд, 160 оюутан байгаа. Оюутнуудыг ирэх пүрэв, баасан гарагт татан авахаар боллоо.

Улаанбаатар хотоос Дарханд ирсэн  иргэн 14 хоног гэрийн тусгаарлалтад байна. Иргэдийн PCR шинжилгээний хариу, мэдээллийг нарийн тулгаж, аймаг руу оруулна. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг дэглэм барьж байгаа эсэхэд хяналт шалгалтыг маш сайн тавьж, зөрчил илэрвэл хуулийн хатуу арга хэмжээ авна. Тухайн иргэний гар утсанд GPS программ суулгаж, хөдөлгөөнийг хянана. Мөн иргэдийн мэдээллийг авч хамтарч ажиллана. Иргэн төрийн хамтын ажиллагаа маш чухал. 

Мөн Дархан-Уул аймгийн хэмжээнд сурагчдыг танхимын сургалтад хамруулах шийдвэр гаргалаа. Мөн 18 хүртэлх насны хүүхэд үсчнээр үйлчлүүлэх, биеийн дархлаа дэмжих секц дугуйлан спорт заалаар үйлчлүүлэх боломжийг 1-р сарын 20-ны өдрөөс нээж байна. Секц дугуйланд бүх төрлийн бөх, бүжгийн дугуйлан хамаарахгүй гэсэн шийдвэрийг Аймгийн онцгой комиссоос гаргалаа. Харин хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сургууль, цэцэрлэг ажиллах, эсэх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэнэ гэж тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдээлэв. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version