НийгэмFocusШинэ мэдээ

Агаарын цэргийн шилдгүүд тодорлоо

     Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалынхан 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө дүгнэж, энэ оны шилдгүүдээ тодрууллаа. Тодруулбал, “Агаарын цэргийн Тэргүүний анги”-аар дэд хурандаа Д.Шатаррагчаа захирагчтай Зэвсэгт хүчний 303 дугаар анги, “Агаарын цэргийн Тэргүүний салбар”-аар ахмад Д.Батмөнх захирагчтай  Зэвсэгт хүчний 090 дүгээр тусгай салбар, “Агаарын цэргийн Тэргүүний офицер”-оор Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Агаарын довтолгооноос хамгаалах хэлтсийн электроникийн инженер ахлах дэслэгч Т.Тайшир, “Агаарын цэргийн Тэргүүний ахлагч”-аар Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 321 дүгээр тусгай ротын ахлах планшетчин дэд ахлагч Б.Содцэцэг, “Агаарын цэргийн Тэргүүний ажилчин албан хаагч”-аар Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Нисгэгчгүй нисэх хэрэгслийн судалгааны төвийн багаж хэрэгслийн ашиглалтын инженер Ч.Бурмаа, “Агаарын цэргийн командлалын Тэргүүний бүтцийн нэгж”-ээр Хурандаа Э.Батсайхан даргатай Агаарын довтолгооноос хамгаалах хэлтэс, “Агаарын цэргийн командлалын Тэргүүний удирдах ажилтан”-аар Агаарын цэргийн командлалын штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр, “Агаарын цэргийн командлалын Тэргүүний ахлах офицер”-оор Улсын нисэхийн хэлтсийн нисэхийн ерөнхий инженер, ахмад Э.Мөнх-Эрдэнэ, “Агаарын цэргийн командлалын Тэргүүний офицер”-оор Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн сэтгэл зүйн хангалтын офицер, хошууч Э.Очбадрах, “Агаарын цэргийн командлалын Тэргүүний ахлагч”-аар Хүний нөөцийн хэлтсийн хүний нөөцийн хэрэг хөтлөгч, сургагч ахлагч Ж.Бумцэцэг, “Агаарын цэргийн командлалын Тэргүүний ажилтан албан хаагч”-аар Захиргааны удирдлагын хэлтсийн бичээч-оператор Д.Должин нар тус тус тодорлоо.

     Мөн Монгол улсад санхүү эдийн засгийн алба үүсч хөгжсөний 109 жилийн ой ,бүртгэл санхүү эдийн засгийн ажилтны өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, Зэвсэгт хүчний 2020 оны тэргүүний нягтлан бодогчоор Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 274 дүгээр тусгай ротын ерөнхий нягтлан бодогч С.Рэнжмаа, Монгол улсын сангийн яамны Жуух бичгээр, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын нягтлан бодогч Х.Найдалмаа, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн санхүүгийн дарга ахмад З.Тэмүүжин, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 253 дугаар тусгай ротын ерөнхий нягтлан бодогч Б.Төгсжаргал нар шагнагдлаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version