Эрүүл мэндFocusШинэ мэдээ

ЧД-ийн 65 хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Чингэлтэй дүүргийн иргэдэд гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тодруулбал,
Эрүүл Мэндийн Сайдын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Осол гэмтлийн үеийн эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх тухай” А/497 дугаар тушаал, Эмнэлгийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Гэмтлийн тусламж үйлчилгээг өргөжүүлж, осол гэмтлийн үеийн яаралтай тусламжийг үзүүлэх тухай” А/165 дугаар тушаалуудыг хэрэгжүүлэн ажиллаж, Чингэлтэй дүүргийн иргэд болон тус эмнэлэгт хандсан иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үзүүлж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 65 хүнд зам тээврийн болон ахуйн осол, гэмтлийн үеийн эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version