НийгэмFocusШинэ мэдээ

НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикаваг хүлээн авч уулзав

2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан, гишүүн Г.Нарантуяа нар Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикаватай уулзаж, цаг үеийн нөхцөл байдал, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтаар Ковид-19 цар тахлын үед эмэгтэйчүүд, охидын хүний эрх, эхийн эндэгдэл зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, хязгаарлалтаас үүдэлтэй хүний эрхийн зөрчлийн талаар мэдээлэл солилцож, гэр бүл эмэгтэйчүүдийн хүчирхийллийн хохирогчид нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төвүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдсаныг талууд онцолж Засгийн газрын үйл ажиллагааг сайшаасан.

Хүний эрхийн үндэсний комисс НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Залуучууд, өсвөр үеийнхний бэлгийн болон нөхөн үржихүйн эрх ба эрүүл мэндийн үйлчилгээний бодлого, зохицуулалтын орчинг сайжруулах нь” төсөл хэрэгжүүлдэг бөгөөд цаашид ч үргэлжлүүлэн өргөжүүлэхээ илэрхийлсэн. Түүнчлэн өндөржүүлсэн байдлын үед охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүй, гэр бүлийн хүчирхийлэл, эхийн эндэгдэлд анхаарал хандуулахын зэрэгцээ орон нутаг, алслагдмал газар амьдардаг охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх замаар жендэрт суурилсан хүчирхийлэл, эхийн эндэгдлийг улам бууруулах, эрүүл мэндийн салбар дахь хүний эрхийн асуудалд анхаарал хандуулж хамтран ажиллах саналыг тавилаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version