ОнцлохОрон нутагШинэ мэдээ

Боомтын зөвлөл хуралдав

Монгол улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 11 дүгээр сарын 23-ний өдрөөс эхлэн Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомт гаригийн зохицуулалттай ажиллаж зөвхөн нефтийн бүтээгдэхүүн импортоор улсын хилээр нэвтрүүлэх болсонтой холбогдуулан Боомтын зөвлөлийн бүрэлдэхүүн Мэргэжлийн хяналтын газарт хуралдаж, “Цагааннуур боомтод ажиллах тусгай журам”-ыг хэлэлцэж, баталлаа.

Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Бауыржан, орлогч дарга Ш.Хавыл нар урилгаар оролцож, хил хяналтын байгууллагын удирдлагуудад:
-Хилийн хяналт шалгалтыг хялбаршуулсан журмаар зохион байгуулах,
-Тээврийн хэрэгслийг хурдан шуурхай хилээр нэвтрүүлж, гаргах,
-Хилийн хорио цээрийн дэглэмийг чандлан сахих,
-Хил, хяналтын байгууллагын ажилтан, албан хаагч нарын аюулгүй байдлыг хангах ажиллахыг үүрэг болголоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version