НийгэмОнцлохШинэ мэдээ

Нийслэл хотоос гарах хөдөлгөөнийг 3 хоног хаалаа

Улсын онцгой комисс яаралтай хуралдаж өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн бүх шатны цэцэрлэг, сургууль, их дээд сургууль, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг гурав хоног зогсоохоор боллоо.

Тодруулбал, олон улсын тээврийн жолооч 21 хоног тусгаарлалтад байж байгаад гэртээ гарсан бөгөөд өөрөөс нь болон гэр бүлийн хүнээс нь коронавирусийн халдвар илэрсэн нь батлагджээ. Тиймээс хариу арга хэмжээ авах төвөлөгөөний дагуу нийслэлд хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, ойрын хавьтлыг судалж, тандалт судалгаа хийж эхэлжээ.

Тодруулбал, Улсын онцгой комиссын шийдвэрт, Коронавиусийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлээс хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ны өдрийн 02.00 цагаас арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 23.00 цаг хүртэл, Нийслэлийн бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг мөн 3 хоног түр зогсоохоор боллоо.

Мөн нийтийн тээвэрт өглөө, орой ажлын цагаар тодорхой зохицуулалт хийхээр болсон байна. Тодруулбал,  өглөө 06.00-10.00 цаг, 17.00-21.00 цагийн хооронд буюу ажил ирэх, тарах үед иргэдэд үйлчилнэ.

Улсын онцгой комиссын гурав хоногийн хугацаанд иргэдийн хэрэгжүүлэх, халдвар хамгааллаас сэргийлэх чиглэлээр

  • Нийслэлээс гарах хөдөлгөөнийг хааж, орох хөдөлгөөнийг нээлттэй.
  • Улаанбаатараас бусад аймагт шатахуун түгээх, эмнэлгийн тусламж үзүүлэх, хүнс тээвэрлэх, буяны ажил зэрэгт явахаар бол Улаанбаатараас гаргах, ингэхдээ тодорхой асуумж, журмын дагуу гарах

Халдвар авсан иргэдтэй нэгдүгээр хавьталд орсон иргэдийн судалгааг гаргаж, 16 хүнийг тогтоож шинжилгээ авч байгаа юм байна. Цаашид олон маршрут гарч, үзвэр үйлчилгээний газраар явсан зэрэг нэг бүрчлэн асуумж авч ажиллана.

Хяналтад байгаа иргэдийн гэр орныг хамгаалалтад авч эхэлсэн. Мөн иргэд хүнсийг бөөнөөр авах, эх сурвалжтай, мэдээлэл авч, ташаа мэдээлэл түгээхгүй байх шаардлагатайг ЦЕГ сануулж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version