Хууль эрх зүйОнцлохШинэ мэдээ

Сонгуулийн өдөр согтууруулах ундаа худалдан борлуулбал 10-100 сая төгрөгөөр торгоно

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 34 дахь хэсэгт: Сонгуулийн санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан, гадаа болон битүү талбайд худалдаа, үйлчилгээний төв ажиллуулсан бол хүнийг арван мянган /10 сая/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган /100 сая/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.

Түүнчлэн, Монгол Улсын Их хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай” хуулийн 69 дүгээр зүйлд санал авах өдөр “Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах”-ыг хориглох бөгөөд үүнд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана гэж заасан.

Тус хуулийг үндэслэн Нийслэлийн засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар зарим арга хэмжээний тухай” А/1184 дугаартай захирамж гарсан бөгөөд тус захирамжид Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал авах /Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар болон санал авах байранд/, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 14-нөөс 16-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосон юм.

Иймд, иргэд, сонгогчид та бүхэн дээрхи өдрүүдэд Монгол Улсын хууль тогтоомж, захирамжийг мөрдөж ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж, хууль тогтоомж зөрчигчдөд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 34 дэх хэсэгт заасан арга хэмжээг тооцож ажиллахыг мэдэгдэж байна.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version