НийгэмОнцлохШинэ мэдээ

Ч.Ганжавхлан: ТА ӨӨРӨӨ хүчирхийллийн эсрэг яг ЮУ ХИЙСЭН БЭ?

“Лантуун дохио” ТББ-аас өчигдөр хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Хүчирхийллийг тэвчдэггүй ХҮН БАЙ” уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааг долоон цагийн өмнө ярилцаад орой нь 18.00 цагт Архитектор төвд хийхээр зарласан юм. 

Уулзалтын гол зорилго нь хүчирхийллийн эсрэг нэгдэж бодитой ажил хийх талаар ярилцах, шийдэл олох, төр засгийн шийдвэрийг хүлээлгүй, хүн бүр өөрсдөөсөө эхлэх, оршин суугаа, ажиллаж байгаа газраа гээд дор бүрнээ “Хүчирхийллийн тэвчдэггүй ХҮН БАЙ” хөдөлгөөнийг санаачлан хүүхдийн төлөө нэгдэхийг уриалах байсан юм. 

18.00 цаг гэхэд танхим дүүрэн хүн цуглав. Уулзалтын үеэр “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан, тус байгууллагын гишүүн О.Мишээл болон “Ээлтэй ертөнц” ТББ-ын тэргүүн Т.Туяажаргал нар үг хэлж, мөн цугласан олны дундаас уг хөдөлгөөнд хэрхэн нэгдэж, ямар шийдэл байгаа тухайг нь сонссон юм.

“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан:

“Хоёр хоногийн өмнө болсон явдлыг өнөөдөр бид мартаад, лайк дараад, шэйр хийгээд, нөгөө хүүхдийнхээ амь насыг мартчихсан, хүчирхийллийнхээ ажлыг мартчихсан сууж байхгүйн тулд, есөн настай хүүхэд, өмнө нь алдсан тэр олон бяцхан хүүхдүүдийн  амийг үнэ цэнгүй болгохгүйн тулд энэ арга хэмжээг зохион байгуулж байна” хэмээн илтгэлийнхээ өмнө хэллээ.

“Лантуун дохио” ТББ-аас Засгийн газарт хандсан арван шаардлага бэлдсэн ба энэхүү шаардлагад иргэдийн гарын үсгийг цуглуулсан юм. 

ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ХҮЧИРХИЙЛЭЛ ДААМЖИРСАНД, ЭНЭ ОЛОН ХҮҮХДҮҮД АМИА АЛДСАНД БИД ӨӨРСДӨӨ БУРУУТАЙБид “Энэ бүхэнд төр засаг буруутай, хууль буруутай, хэн нэгэн үүний төлөө тэмцээч, хэн нэгэн зогсоогооч” гэж хэлдэг. Тэгвэл та өөрөө яг юу хийсэн юм бэ?

“Таван настай хүүхэд заазуурдуулснаас хойш бид маш их хүчирхийллийг харлаа. Бид “Энэ бүхэнд төр засаг буруутай, хууль буруутай, хэн нэгэн үүний төлөө тэмцээч, хэн нэгэн зогсоогооч” гэж хэлдэг. Тэгвэл та өөрөө яг юу хийсэн юм бэ? Нийгмийн сүлжээнд иргэд сэтгэгдэл бичиж, маш их бухимдаж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ хэн буруутай юм бэ? Эцсийн бүлэгт хоёр хоноод, долоо хоноод бид мартсан. Дөрвөн хүүхэд усанд живээд амиа алдахад сонгуулийн сурталчилгаанд замхраад алга болсон. Тэр хүүхдүүдийн амь хэзээ ч эргэж ирэхгүй. 

Төр засаг эсвэл хэн нэг мундаг баатар гарч ирээд хүчирхийллийг алга болгохгүй. “Лантуун дохио” ТББ үүнийг хийж чадахгүй. Та л оролцохгүй бол. 

Өнөөдрийн арга хэмжээг төр засаг руу гэхээсээ илүү үүний хажуугаар чимээгүй өнгөрсөн өөрсөд рүүгээ анхаарлыг хандуулмаар байна. Бид буруутай. Нийгмийг ийм болтол нь тэвчиж ирсэн нь бидний өөрсдийн буруу. Тийм учраас бид хэнд ч найдах шаардлагагүй боллоо. Төр засаг эсвэл хэн нэг мундаг баатар гарч ирээд хүчирхийллийг алга болгохгүй. “Лантуун дохио” ТББ үүнийг хийж чадахгүй. Та л оролцохгүй бол. Тэр хүүхдийг зодуулаад уйлаад хавиргаа хугалуулж байхад нь та чимээгүй байсан бол үүнийг хэн ч зогсоож чадахгүй. 

Өнөөдрийг хүртэл хүчирхийлэл даамжирсанд, энэ олон хүүхдүүд амиа алдсанд бид өөрсдөө буруутай. Тиймээс бид одоо хэнд ч найдахгүй. Бид өөрсдөө хүүхдүүдээ хамгаалах болно. Бид цагдаад, сайн төр засагт, сайн хуульд найдаж чадахгүй. Найдаад хэчнээн хүүхдээ алдсан билээ…

Хүүхдүүд өдөр болгон хүчирхийлэлд өртөж байна. Сүүлдээ бид хүчирхийлэлд дөжирсөн араатан болж хувирлаа. Бид хүүхдүүдээ хайрлаж чадахгүй юм бол бидний хүүхдүүд, дараагийн үеийнхэн маань бидэнд гомдох болно. “Та яагаад тэр үед юм хийж чадаагүй юм бэ, яагаад бидэнд энэ нийгмийг үлдээсэн юм бэ?” гэх болно. Ийм юм болгохгүйн төлөө бид өнөөдөр энд цуглаад байна. 

Тухайн үед хүмүүс ээжийг буруутгаж байсан. Гэтэл хамгийн том хохирогч нь тэр ээж өөрөө байсан. 

2013 тавдугаар сарын 10-нд таван настай хүүхэд заазуурдуулсан гэх хэргийн мэдээлэл “Лантуун дохио” ТББ-д ирж байсан. Тухайн үед Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтраад энэ хэрэг дээр ажиллаж байлаа. Тэгэхэд энэ хүү заазуурдуулчхаад “Би бөх болно” гээд түргэний тэрэг дотор инээгээд ярьж байсныг түргэний эмч тавьснаар олонд ил болж байсан. Дараа нь энэ айлд очиход үүнийг дамнасан маш олон хүчирхийлэл байсан. Тухайн үед хүмүүс ээжийг буруутгаж байсан. Гэтэл хамгийн том хохирогч нь тэр ээж өөрөө байсан. Сошиалд гарсан мэдээлэл, бодит байдал хоёр хоорондоо ялгаатай байна. Хүчирхийлэлд өртөж байсан хүүхдүүд эргээд танай хүүхэдтэй нэг гэр бүл болохыг ч үгүйсгэхгүй. Тэр хүүхдүүд багаасаа хайр авч чадахгүй, хүчирхийлэгч болж өсөх юм бол яах вэ? Танд хамаатай зүйл байгаа биз дээ?

Өнөөдөр бид хүүхдийн асуудлыг надад ямар хамаатай юм, надад ирэх биш дээ, манайх хамгаалалттай хотхонд байгаа юм чинь, манайх гүүрний цаана байгаа юм чинь гэж бодож болохгүй. Бид нийгэмд амьдарч байгаа л бол хүн нэг бүрд хамаатай. Тийм учраас хүчирхийлэлд өртөж байгаа, жалганд байгаа, хоол ундгүй байгаа, хүчирхийлэлд өсөж байгаа  тэр хүүхдүүд ирээдүйд, маргааш танай хүүхэдтэй автобусанд цуг сууж, нөгөөдөр танай хүүхэдтэй найзлаад, цуг кино үзээд, танай хүүхдийн амьдрах орчин болно гэдгийг бид яагаад бодохгүй байгаа юм бэ? Эргээд танай хүүхэдтэй нэг гэр бүл болохыг ч үгүйсгэхгүй. Тэр хүүхдүүд багаасаа хайр авч чадахгүй, хүчирхийлэгч болж өсөх юм бол яах вэ? Танд хамаатай зүйл байгаа биз дээ?

Яагаад бид нүдээ аньж суусан юм бэ? Бид муу мэдээнээс хол байхыг хүсдэг болжээ. Муу мэдээг маш хурдан гүйлгээд өнгөрөөчхөж болно. Гэтэл хүүхдийн байгууллагынхан дуртайдаа тэр мэдээтэй зууралдаад байгаа юм биш. Адилхан сэтгэл шаналж яваа. Бид хүчирхийллийн хажуугаар нүдээ аниад өнгөрснөөрөө алга болохгүй байна шүү дээ. Тийм учраас бид тэр муутай нүүр тулахаас өөр аргагүй болсон байна. 

БИД БАНХРЫН ХӨШӨӨ БАРИАД НЯРАЙН ЭНДЭГДЭЛ БУУРЛАА ГЭЖ ЯРЬДАГ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ УЛС ШҮҮ ДЭЭ

Хүүхдүүд маань өнөөдөр хогийн цэг шиг юман дээр амьдарч байна. Үүнийг хараад бид дасаж байна. Тэр дөрвөн хүүхэд живж байхдаа хэнээс аврал гуйж яаж орилсон бол оо? Тэдний амьдарч байгаа газарт тоглоомын талбай байхгүй. Энэ зөвхөн тоглоомын талбайн асуудал ерөөсөө биш. Тэгш боломж тэгш хүртээмжийн тухай асуудал. Энэ хүүхдүүдэд үнэхээр хөгжих орон зай, ном унших газар алга. Өчигдөржингөө /уржигдар/ хүмүүс ээжийг буруутгасан. Бодит байдалд тэр ээж маш хүнд хорионд байгаа. Сэтгэцийн өөрчлөлттэй болтол нь зодчихсон. Бид өнөөдөр хохирогчийг шууд буруутгаж байна. 

Бид зургаадугаар сарын 1-нд Ид шидийн орон-2-т номын сан нээгээд наймдугаар сарын 2 гэхэд 350 хүүхэд бүртгэлтэй уншигч болоод дор хаяж 10-аас дээш ном уншчихсан байсан. Бид ном уншдаггүй гэж хэлдэг. Хүүхдүүд тэрүүгээр цангаж байгаа. Бид жаахан л орчин бүрдүүлээд өгөх ёстой. Тэрний оронд хөшөө барьдаг. Бид банхрын хөшөө бариад нярайн эндэгдэл буурлаа гэж ярьдаг дүүргийн засаг даргатай улс шүү дээ. Тэр шүтээн нь яагаад одоо хамгаалахгүй байгаа юм? Бид дандаа хүүхдээс хулгай хийдэг. Хүүхдэд очих нийгмийн халамжаас бид хулгайлж байна. Хамгийн сүүлийн идэх будааг нь хүртэл хороон дээрээс хулгайлж байна. 

Амиа алдсан есөн настай охины ар гэрийнхэнтэй хоёр цагийн өмнө уулзлаа. Үнэхээр шоконд орсон байдалтай байна. Өчигдөржингөө /уржигдар/ хүмүүс ээжийг буруутгасан. Бодит байдалд тэр ээж маш хүнд хорионд байгаа. Сэтгэцийн өөрчлөлттэй болтол нь зодчихсон. Олон жил дарамтанд байсан ээж. Бидний Фэйсбүүкээр шүүж байгаа шиг хүчирхийллийн чөтгөрийн тойргоос хүн тийм амархан гарчихдаггүй юм. Тэр дотор байгаа айдас, өөрийнхөө эрхшээлд оруулаад олон жил нохойн гөлөг мэт хүчирхийлж байгаа энэ амьдрал  бидний бичиж байгаа шигээр болдоггүй байхгүй юу. Маш их асуудал байна. Бид өнөөдөр хохирогчийг шууд буруутгаж байна. Тиймээс бид хажуу айл маань юу билээ, дээд айл хааяа орилоод байдаг, хүүхдээ уйлуулдаг, тэр айл яадаг айл юм бол? Нэг удаагийн үйлдэл дээр нь цагдаа дуудаад өгчихвөл яадаг юм бол гэж бодох хэрэгтэй.

Бүртгэлгүй олон айл байна. Жалга гуунд амьдарч байгаа хүүхдүүдэд 108 руу залгах ямар ч боломж алга. 108 руу залгах утас ч байхгүй, байдгийг зарим нь мэдэхгүй. 

2019 онд аймшигтай зодуулаад хүчирхийлэгчийг цагдаад өгсөн. Цагдаа авч яваад маргааш нь тавиад явуулсан. Маргааш нь гарч ирээд “яасан их цагдаа дууддаг х… вэ” гээд  бүр “алсан” гэж байгаа. Нөхцөл байдал ийм байна. 

Хэн нэгнийг буруутгахаас өмнө та яг юу хийсэн бэ? Үүнийг зогсоохын төлөө ямар алхам хийсэн бэ? Үүнийг бид бодож тунгаах цаг үе ирсэн байна. Бид олон жил нийгмийн сүлжээгээр тэмцлээ хийлээ. Одоо бид сошиалыг амьдрал руу оруулж ирэх цаг болсон. Гудамж руу гаргаж ирж, өөрсдөө манлайлж, өөрсдөө зогсоохгүй бол хэнд ч найдах хэрэггүй болсон. 

Бид хүчирхийллийг тэвчдэггүй хүн байхыг уриалж байна. Өөрийгөө хүн гэдэг утгаар нь харж үзээд хүүхдүүдээ бодоод үзээрэй. Бид хүүхдүүдээ арай л хэтэрхий үнсэнд хаясан шалз мэт орхиж байна шүү. 
Бидний амьдралын зам тойрогт орчихсон. Өглөө ажилдаа яваад, орой гэртээ харьж байгаагаа болоод байна гэж харж байна. Гэтэл хүн амын 70-80 хувь нь гэр хороололд амьдарч байна. Бүртгэлгүй олон айл байна. Жалга гуунд амьдарч байгаа хүүхдүүдэд 108 руу залгах ямар ч боломж алга. 108 руу залгах утас ч байхгүй, байдгийг зарим нь мэдэхгүй. Залгалаа гэж бодоход тэр олон уул гүвээ рүү тэр ганц цагдаа очих боломж байхгүй. Ийм олон асуудал байна. 

Тиймээс бид хажуу айл маань юу билээ, дээд айл хааяа орилоод байдаг, хүүхдээ уйлуулдаг, тэр айл яадаг айл юм бол? Нэг удаагийн үйлдэл дээр нь цагдаа дуудаад өгчихвөл яадаг юм бол гэж бодох хэрэгтэй. Цагдаа дуудаад буцаагаад хүчирхийлэгчийг тавиад явуулдаг гэдэг асуудлыг шийдэх тухай шаардлагадаа оруулсан. 

 ХҮН БАЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТА ӨӨРИЙНХӨӨ ХОРООНД, АЙМАГ СУМАНДАА, ХҮЧ ХҮРЭХ ГАЗРАА ЗОХИОН БАЙГУУЛЧИХ. ОРЦНООСОО ЭХЭЛМөн дээр нь шархны лент байгаа. Хүүхэд эрсдэлд байвал гарынхаа хуруугаар шархны лент шиг хэрээслээд “Би эрсдэлтэй байна” гэж хэлэх дохио болох юм. Хүүхэд нүд нь бүлтэлзээд танд хэлж чадахгүй бол гараараа дохио өгдөг байя гэсэн санаа. 

Энэ аяныг Монгол Улс даяар зохион байгуулмаар байна. Ганцхан “Лантуун дохио” ТББ зохион байгуулах шаардлага байхгүй. Бид бүх файлыг, бүх зааврыг нь задгайгаар тавина. Өөрийнхөө хороонд, аймаг сумдаа зохион байгуулчих. Өөрийнхөө хүч хүрэх газраа зохион байгуулчих. Орцноосоо эхэл. Энэ постерыг өөрийн хүрч болох газрууддаа тавья. Автобусны буудал, дэлгүүр, орцны үүдэнд наагаарай.

Энэ постерт дөрвөн хүүхдийн шарил байгаа. Сүүдэрт нь 4 хүүхэд гар гараасаа барьсан байгаа. 108 гээд утасны дугаар ч бий. Хүчирхийллийг тэвчдэггүй хүн бай гэсэн бичигтэй. 

Мөн дээр нь шархны лент байгаа. Хүүхэд эрсдэлд байвал гарынхаа хуруугаар шархны лент шиг хэрээслээд “Би эрсдэлтэй байна” гэж хэлэх дохио болох юм. Хүүхэд нүд нь бүлтэлзээд танд хэлж чадахгүй бол гараараа дохио өгдөг байя гэсэн санаа. Энэ дөрвөн хүүхдийн амь нас үнэ цэнгүй битгий байгаасай. Бид дахиад нэг хүүхэд тогонд цохиулчихлаа, хөл бөмбөгийн хаалганд, хүчиндүүлээд, заазуурдуулаад, зодуулаад үхчихлээ гэдэг үг сонсмооргүй байна. 

Та өөрийгөө хүчгүй гэж битгий бодоорой. Ганцхан хүний үйлдэл ямар том өөрчлөлт хийсэн жишээг бид ярина. Тиймээс эр эмийн хооронд илжиг болж ороод ч хамаагүй хүчирхийллийг зогсооё. Төрийн төлөө оготно боож үхэх биш, тэр оготно тэрийг өөрчилнө. Хүн болгон илүү зоригтой, 10 хүний хэмжээнд нөлөө үзүүлж чадах юм бол бид монгол хүүхдүүдээ хамгаалж чадна.

Бид дахиад нэг хүүхэд тогонд цохиулчихлаа, хөл бөмбөгийн хаалганд, хүчиндүүлээд, заазуурдуулаад, зодуулаад үхчихлээ гэдэг үг сонсмооргүй байна. Хэрвээ Монголын төр арчаатай байгаад хамгаалдаг байсан бол хамгаалах цаг болсон. Энэ хооронд хэчнээн хүүхэд золиосонд явсныг бид таашгүй. Зөвхөн бидний мэдэж байгаа хэдхэн кэйс шүү дээ. Хамгаалах байранд ирж байгаа мэдээллүүдийг хэрвээ задалбал энэ нийгэм тэр чигээрээ хямарна. Тайван байж чадахгүй. Маш аймшигтай нөхцөл байдал цаана нь байгаа. 

ДЭЛХИЙД ИРГЭНИЙ ОРОЛЦООГҮЙГЭЭР ХҮЧИРХИЙЛЛИЙГ ДАВСАН НЭГ Ч ТОХИОЛДОЛ БАЙДАГГҮЙ

Хөршгүй хүчирхийлэл гэж байхгүй. Заавал байдаг. Зээлээр юм өгөөд байдаг дэлгүүр, худаг, хөрш гурав хамгийн ойрхон мэдээлэгч. 

Дэлхийд иргэний хяналт оролцоог сайжруулахгүйгээр хүчирхийллийг давсан нэг ч тохиолдол байдаггүй. Хэчнээн мундаг төр байгаад, хууль байгаад та хажуу талынхаа айлыг мэдээлэхгүй бол, та өөрийнхөө хүүхдэд үлгэр дуурайл үзүүлэхгүй л юм бол ямар ч нэмэр байхгүй. 

Хөршгүй хүчирхийлэл гэж байхгүй. Заавал байдаг. Зээлээр юм өгөөд байдаг дэлгүүр, худаг, хөрш гурав хамгийн ойрхон мэдээлэгч. Хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн шинж тэмдэг мэдэгддэг шүү. Дип дап хийгээд, яах аргагүй сэжигтэй юм харагддаг.

Есөн настай охины гэр 23-р хороонд манай Ид шидийн орноос нэг худгийн цаана байсан. Тиймээс бидэнд маш харамсалтай, гомдолтой, бухимдалтай байна. Энд цугласан хүн болгон сайн хөрш байхыг амламаар байна.

Бидний хамгийн их хүндэлж байх ёстой бяцхан иргэд бол хүүхдүүд юм. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version