СурвалжлагаОрон нутагFocusШинэ мэдээ

“Хонгорын дугуйчид” унадаг дугуйн холбооныхон эко аялж, байгаль орчноо хайрлахыг уриалав

“Хонгорын дугуйчид унадаг дугуйн холбоо” нь 2020 оны 4 дүгээр сард үүсгэн байгуулагдсан цагаас эрүүл мэнддээ анхаарсан, энэ спортыг сонирхдог хүн бүртэй нэгдэн ажиллаж байгаа аж. Өнгөрөгч гуравдугаар сараас эхэлж Нарийний гүүр чиглэлийн нийт 80км, Өлзийт цагаан хөтлийн аялал, Баян-Овоо сумын шороон замын аялал зэрэг том жижиг нийлсэн 10 гаруй аялалыг зохион байгуулсан аж.

Хамгийн сүүлд тус холбооныхон Баянхонгор-Нарийний гүүр- Бөмбөгөр сум-Байдрагийн гүүр чиглэлд холын зайн буюу нийтдээ 280 орчим км-ын аялжээ. Баяр наадмын өмнөхөн болсон тус аялалын үеэр байгаль орчноо хайрлан хамгаалахад уриалан хог түүж, автозамын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцохыг сануулан “Яараад яах вэ” аянд нэгдэж, жолооч зорчигчдод зориулсан арга хэмжээнүүдийг зохиожээ. Энэхүү аялалыг Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, Баянхонгор Аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Орон нутгийн өмчийн газар, Аймгийн Цагдаагийн газар, Экологийн цагдаагийн бие бүрэлдэхүүн дэмжиж ажилласан  байна.

“Хонгорын дугуйчид унадаг дугуйн холбоо”-ны тэргүүн Г.Олонбаяр хэлэхдээ “Унадаг дугуй унаад нийт 280 км газрыг туулахад салхитай шуургатай, зарим үед бороотой, эр зориг авхаалж самбаа шаардсан, тэсвэр тэвчээр шалгасан олон өгсүүр өндөрлөгүүд гээд байгаль дэлхий унадаг дугуйчдаа чамгүй шалгалаа. Энэ бүхэнд тэсвэр тэвчээр зааж, өөрийгөө ялан дийлж жийсээр байсан оролцогч 27 дугуйчиндаа баярлалаа. Дугуйчдын нэг уриа болсон шахуу үг байдаг “Та зориглоод мордсон бол хэзээ ч замын дундаас буцах учиргүй мөн хэзээ ч бусдыгаа хаях учиргүй” гэж бид хүрэх ёстой газартаа хүрээд тайван амгалан сайхан аялаад ирлээ. “Хонгорын дугуйчид унадаг дугуйн холбоо”-ны нийт дугуйчдын алтан шар зам нь өөдөө байж, маш олон аялалыг хамтдаа хийхийн ерөөл дэвшүүлье. Мөн бидний аялалын явцад дэмжиж тусалсан бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхиийлье” гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version