Байгаль орчинFocusШинэ мэдээ

“Тарваган тахлын үед 60-100 сая төгрөг зарцуулдаг”

Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс өнөөдөр /2020.07.16/ тарваган тахал өвчинтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Монгол Улс өвөрмөц газарзүйн онцлог, амьдралын хэв маягтай холбоотойгоор тарваган тахал өвчин байгалийн голомтод хэлбэрээр эрт үеэс байж ирсэн эрсдэлтэй өвчин. Зөвхөн Монголд төдийгүй дэлхийн олон оронд байдаг тахал юм.

Сүүлийн жилүүдэд тарваган тахлын тохиолдол бүртгэгдэж, хүн нас барж байгаа нь хүнээс хүнд дамжих маш өндөр эрсдэлтэй байгааг илтгэж байна. Өнгөрсөн 2019 онд Баян-Өлгий аймагт гэр бүлийн хоёр хүн тарваган тахлаар нас барсан бол энэ жил таван тохиолдол бүртгэгдсэнээс хоёр нь амь насаа алдсан. Наадмын өдрүүдэд тарваган тахлын шинж илэрч, холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч, сорьцыг шинжлэхэд долдугаар сарын 12-ны өдөр тарваган тахлаар нас барсан нь тогтоогдсон бөгөөд 15 настай хүүхэд байсан.

Тарвага агнах нь 2017 оноос хойш гурван жилийн хугацаатай хууль бус хорио болсон. Баяр наадмын өдрүүдэд иргэд хөдөө, орон нутагт аялж зугаалахдаа хууль бусаар агнасан тарвага худалдах, идэх тохиолдол гарч байгаа. Тухайлбал, Говь-Алтай аймагт гэхэд таван суманд хөл хорио тогтоосон бөгөөд зөвхөн нэг тохиолдолд 60-100 сая төгрөг зарцуулдаг. Халдварын эрсдэлтэй нөхцөл үүсэхэд үүнээс илүү их зардал гарна. Тиймээс өөрийнхөө болон гэр бүлийн эрүүл мэнд, амь нас, нийгмийг аюулд автуулахгүй байх, тарвага агнах, тээвэрлэх, зөөвөрлөх, худалдахаас сэргийлэхийг анхааруулж байна.

Түүнчлэн мониторингоор олны танил, олон дагагчтай хүмүүсийн цахим орчинд оруулсан зураг мэдээлэл зэрэг нь тарвага агнах, идэх хүслийг төрүүлсэн сэдэл болж байна гэж гарсан. Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээнд ийм үйлдэл гаргахгүй байхыг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс анхаарууллаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version