Орон нутагFocusШинэ мэдээ

Баян-Өлгийгөөс Ховд руу гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлалаа

Баян-Өлгий аймгийн Засаг даргын энэ сарын 29-ний өдрийн 486 дугаар захирамжаар Ховд аймаг руу гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлав.

Ховд аймгийн нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан гаргасан тус шийдвэр нь 29-ний өдрийн 22:00 цагаас хэрэгжиж эхэллээ.

Тухайн шийдвэрийн хүрээнд аймгийн төвөөс 120 км зайд орших Баян энгэр хэмээх газарт хяналтын пост гаргасан байна.

Харин Улаанбаатар хот болон бусад аймгаас ирэх, тухайн чиглэлд явах иргэдийг Ховд аймгийн төвийг тойруулан гаргаж, хяналтын пост дээр бүртгэн, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж нэвтрүүлэх ажээ.

Иймд ард иргэдийг сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагуудын шийдвэр, зөвлөмжийг биелүүлэхийг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.   

Эх сурвалж: Баян-Өлгий Аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version