Орон нутагFocusШинэ мэдээ

Байдрагийн гүүр–Алтай чиглэлийн авто замын эхний 60 километр замыг ашиглалтад оруулжээ

Байдрагийн гүүр–Алтай чиглэлийн 126.7 километр хатуу хучилттай авто замын эхний 60 километр замыг ашиглалтад оруулж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээжээ.

Энэхүү авто зам нь концессын гэрээний маргаанаас үүдэн 10 жил гацсаны эцэст өнгөрөгч 2019 онд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан үүссэн зөрчлийг шуурхай шийдвэрлэж, барилгын ажлыг эхлүүлсэн юм.

Ерөнхий гүйцэтгэгч “Макс рөүд” ХХК энэ жилийн зам барилгын ажлыг 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд одоогоор барилгын ажлын талбайд 700 орчим хүн хүч, 200 гаруй машин механизм ажиллаж, нийт ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Тус авто замын барилгын ажлын хүрээнд СТВ хольцны 3 үйлдвэр, асфальтбетон завод 2, хоолой цутгалтын үйлдвэр 2, чулуу ангилан бутлах 5 үйлдвэр, тээрмийн үйлдвэр 1, бетоны 1 үйлдвэр ажиллаж байна. Уг авто замыг энэ онд багтаан бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version