Орон нутагШинэ мэдээ

Говьсүмбэр аймгийн сумдад “Төрийн үйлчилгээний төв” байгуулагдана

Цахим засаглал үндэсний хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 149 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Нэг цонхны үйлчилгээ”, “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг операторын хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг “Үйлчилгээний нэгдсэн төв” болгон өөрчилж зохион байгуулах, бүх сумдад “Үйлчилгээний нэгдсэн төв” байгуулж иргэн, хуулийн этгээдэд төрийн зарим үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх, төрийн мэдээлэл солилцооны “ХУР”, “ДАН” системийг нэвтрүүлэх ажлыг Засгийн газрыг Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газраас зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний хүрээнд манай аймгийн Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдад “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” байгуулахаар холбогдох албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Үүнтэй холбогдуулан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах юм.

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version