Орон нутагШинэ мэдээ

Гурван дугуйт ачааны мотоциклийг Дархан хотын цэвэрлэгээнд ашиглана

Дархан хотыг цэвэр цэмцгэр, гэрэл гэгээтэй байлгадаг Нийтийн аж ахуй үйлчилгээний газрынханы өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг сайжруулах зорилгоор цахилгаан мотортой, гурван дугуйт ачааны таван мотоцикл худалдан авсан байна.

Тус аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар нь хог тээврийн чиглэлээр ажилладаг өөрөө буулгагч зил 130, тусгай зориулалтын шахдаг авто машин, усны авто машин, авто өргөгч зэрэг 29 өөрөө явагч авто машинуудтай.

Орон нутгийн төсвийн 17.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар уг ачааны таван мотоциклийг худалдан авсан аж. Ачааны мотоциклуудыг зам талбайн үйлчилгээний 4 хэсэгт хуваарилан ажлуулах юм байна

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version